Оросын 1000 орчим иргэн гэр бүлийн гишүүдийнхээ хамт Газын зурвасын өмнөд хэсэгт гацсан байна.
Газын зурваст 2 сая гаруй оршин суугч ус, хоол хүнс, эмнэлгийн тусламж, түлш, цахилгаан эрчим хүчгүй хэвээр байгаа ба Израйлийн бүслэлтэд байгаа тухайн бүс нутагт ОХУ-ын 1000 орчим иргэн болон тэдний гэр бүлийн гишүүд барьцаалагдлаа гэж НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Василий Небензя НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдэв.
Газын зурвасын өмнөд хэсэгт Египеттэй хиллэдэг цорын ганц шалган нэвтрүүлэх цэг болох Рафах дахин пуужингийн довтолгоонд өртөж хүмүүнлэгийн ачаа болон хүн нэвтрэх боломжгүй болсоныг Израйлд суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Викторов өмнө нь мэдэгдсэн. Дипломатчийн хэлснээр, Газын зурвасын өмнөд хэсгийн байдал "гамшгийн хэмжээнд ойрхон" байна гэжээ.
10-р сарын 7-нд Газын зурвасаас Израиль руу Хамас бүлэглэлийн дайчид нэвтэрсний дараа Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал эрс хурцадсан. ХАМАС энэ халдлагыг Израилийн Иерусалимын Аль-Акса сүмийн эсрэг явуулж буй үйлдлийн хариу гэж үзэж байна. Израиль Газын зурвасыг бүрэн бүсэлсэнээ зарлаж, тус бүс нутаг болон Ливан, Сирийн зарим хэсэгт цохилт өгч эхэлжээ. Баруун эрэгт мөн мөргөлдөөн болж байна. 3400 гаруй Палестин хүн амиа алдаж, 12000 гаруй хүн шархаджээ. Түүнчлэн 1500 хүртэлх Израйл хүн амиа алдаж, 4500 гаруй хүн шархаджээ.
Эх сурвалж:Tass.com

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдаж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэр өнөөдөр хоёр улсын Төрийн тэргүүн нарыг байлцуулан БНХАУ-ын Ардын Их хурлын ордонд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд: Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай,Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хоорондын “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-т, “Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газар хоорондын Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т, “Хууль бусаар барааг хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгтэй хамтран тэмцэх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т болон “Монгол Улсаас БНХАУ-д үйлдвэрийн зориулалттай ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”-д тус тус гарын үсэг зурав. Мөн түүнчлэн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр”, “Монгол Улсын Баянхонгор аймаг болон БНХАУ-ын Ганьсу муж хооронд найрсаг, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”, “Монгол Улсын Баянхонгор аймгийн Баянхонгор сум, БНХАУ-ын Ганьсу мужийн Жючуань хот хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай хэлэлцээр” зэрэг баримт бичигт гарын үсэг зурав. Эх сурвалж: ikon.mn
Хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Монгол, Хятадын харилцаа нь тухайн улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг талууд дахин нотолж, бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хоёр улс болон ард иргэдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, язгуур эрх ашиг, чухалчлан үзэж буй асуудлаар харилцан биенээ дэмжиж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж буйг санал нэгтэй тэмдэглэв.
Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтыг харилцан холбох, харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, дэд бүтцийн томоохон төслүүдийн явцыг түргэтгэх, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтрах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, инновацын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлд нягт хамтран ажиллахаар Хоёр улс НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллаж ирсэн бөгөөд олон улсын тавцан дахь харилцан бие биеэ дэмждэг уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Талууд уулзалтын үеэр олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар мөн санал солилцлоо.
Эх сурвалж: President.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр үндэсний аюулгүй байдлыг хангахад зориулсан $106 тэрбумын багц төсвийг батлуулахаар Конгресст ханджээ.
Үүнд Украин, Израильд үзүүлэх тусламжаас гадна Хятадын эсрэг Ази Номхон далайн холбоотнуудынхаа хүч чадлыг нэмэгдүүлэхэд зориулах хөрөнгө багтсан байна.
Цагаан ордны зууван танхимаас цацсан видео илгээлтдээ Байден санал болгож буй багцынхаа задаргааг тайлбарлажээ.
Тухайлбал Нийт $105.85 тэрбумын багцын $61 тэрбум нь Украинд, $14 тэрбум нь Израильд үзүүлэх зэр зэвсгийн тусламж юм байна.
Хятадын эсрэг холбоотнуудаа дэмжихэд $7 тэрбум, Украин, Израиль, Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжид нийтдээ $9 тэрбумыг тусгажээ.
“Удирдагч нар нь эдгээр тэргүүлэх зорилтуудыг биелүүлэхийн төлөө нэгдэхийг Америкийн ард түмэн хүлээж байна. Дэлхий нийтээрээ ч бас харж байна. Тиймээс ирэх долоо хоногт хоёр намын тохиролцооны нэг хэсэг болгон энэхүү төсвийг шийдвэрлэхийг би Конгресст уриалж байна” гэж Байден мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Байдены энэ уриалга АНУ-ын конгрессын доод танхим болох төлөөлөгчдийн танхимд хямрал үүсээд буй цаг үетэй давхцаж байгаа юм.
Төлөөлөгчдийн танхимд цөөн суудлын илүүгээр олонх болсон Бүгд Найрамдахчууд спикерээ сонгож чадахгүй удаж байна. Өмнөх спикер Кэвин Маккартийг тэд есдүгээр сард огцруулсан бөгөөд тэр үеэс хойш шинэ спикер томилох санал хураалт хэд хэд явуулсан ч хангалттай дэмжлэг авч чадахгүй байгаа.
Хамгийн сүүлд ерөнхийлөгч асан Дональд Трампын холбоотон Жим Жорданы нэрийг дэвшүүлсэн ч гурван удаа унаад байна.
Бүгд Найрамдахчуудын дотор Украинд үзүүлэх тусламжийг үргэлжлүүлэхийг эсэргүүцдэг гишүүдийн тоо нэмэгдэж байгаа нь Байдены төлөвлөгөөнд саад учруулж болзошгүй юм.
АНУ-ын засаг захиргаа Украинд нийтдээ $43.9 тэрбумын тусламж үзүүлсэн бөгөөд сүүлийн багц тусламж нь спикерийн хямралтай холбоотой батлагдалгүй саатаад байгаа.
Пүрэв гарагт Байден хэлсэн үгэндээ Украин, Израилийн мөргөлдөөнүүдийг холбож, Хамас шиг террористууд, Путин шиг дарангуйлагч нартай тэмцэхэд АНУ дэлхий нийтийн "авралын од" болох ёстойг хэлсэн юм.
Баасан гарагт Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар хариулахдаа “Оросын Холбооны Улсыг болон манай ерөнхийлөгчийг ингэж хамаатуулахыг бид огт хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: ikon.mn

Сонгуулийн үр дүнд нөлөөлөх Оросын ажиллагааны талаар цуглуулсан мэдээллээ АНУ бусад улсуудад дамжуулжээ
Бусад улс орнуудын сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор Оросын эрх баригчдын ашигладаг янз бүрийн арга хэрэгслийн талаар гаргасан тагнуулын тайлангаа дэлхийн 100 орчим улсын элчин сайд нартай хуваалцсан тухай АНУ-ын албаныхан Баасан гарагт мэдээлжээ.
“Орос улс сонгуулийн найдвартай байдалд олон нийтийн итгэх итгэлийг бууруулах зорилготой үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж байна. Энэ нь дэлхий нийтийг хамарсан үзэгдэл болжээ. Оросын засгийн газрын өндөр албан тушаалтнууд, тэр дундаа Кремль ийм төрлийн ажиллагааг үр дүнтэй гэж үздэг нь бидний олж авсан мэдээллээс харагдаж байна” гэж АНУ-ын тагнуулын байгууллага мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Уг тайланг АНУ-д суудаг Европ, Ази, Африк, Умард Америкийн 100 орчим улсын элчин сайдын яамдад хүргэсэн гэнэ.
2020-2022 оны хооронд Оросын эрх баригчид АНУ-ыг оролцуулаад ардчилсан засаглалтай дэлхийн есөн улсын 11 сонгуулийн үр дүнд нөлөөлөх ажиллагаа явуулжээ.
Үүнээс гадна ардчилсан засаглалтай өөр 17 улсын сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор хязгаарлагдмал хүрээнд ажиллагаа явуулсан тухай дээрх тайланд дурдсан гэнэ.
Ингэхдээ өөрийн тагнуулын сүлжээг ашиглан сонгуулийн ажилтнуудыг айлган сүрдүүлэх, төрийн суртал нэвтрүүлгийн хэрэгслээрээ худал мэдээлэл түгээх, сошиал платформ, хуурамч вэб сайтуудаар сонгуулийн шударга байдалд эргэлзүүлэх зорилготой мэдээлэл тараах зэрэг арга хэрэглэж байжээ.
“Оросын хувьд эдгээр үйл ажиллагаа нь хоёр давхар ач тустай байна. Нэгд, ардчилсан нийгэмд тогтворгүй байдал үүсгэж, ардчилсан сонгуулийг муухайгаар харуулах, хоёрт, үр дүнд нь байгуулагдсан засгийн газрыг хууль бус мэтээр харуулах” гэж тайланд дүгнэсэн байна.
Оросын тал ийм аргаар Дональд Трампыг Жо Байден ялсан 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд олон нийтийн эргэлзээг нэмэгдүүлж чадсан гэж дүгнэжээ.
2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болон цар тахлын үеэр явуулсан ажиллагаа нь харьцангуй амжилттай болсонд урамшсан Оросын эрх баригчид энэ үйл ажиллагаагаа өргөжүүлэх сэдэлтэй болсон гэж үзсэн байна.
“Оросын эрх баригчид 2020 оны АНУ-ын сонгуульд харьцангуй амжилттай нөлөөлсөн гэж үзсэн нь үйл ажиллагаагаа дэлхий дахинд өргөжүүлэх шалтаг болсон. АНУ-ын сонгуулийг энэ ажиллагааны хурдасгуур болсон гэдэгт бид итгэлтэй байна” гэж дээрх тайланд өгүүлжээ.
Эх сурвалж: AFP

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Хятадын томоохон шар айраг үйлдвэрлэгч Tsingtao Brewery компанийн эрэгтэй ажилтны зохисгүй үйлдлийг харуулсан дүрс бичлэг сошиал ертөнцөд тарж эхэлсэн юм.
Уг бичлэгт ажилтан шар айраг үйлдвэрлэж буй өндөр сав руу авирч гараад дотогш нь шээж байгааг харуулжээ.
Бичлэг тэр дороо Хятадын сошиал платформ Вэйбод маш хурдтай тарж, олон арван сая хүн үзсэн байна.
Tsingtao компани цагдаагийн байгууллагад хандаж, мөрдөн шалгах ажлыг эхлүүлснээ Баасан гарагт зарлажээ.
“Манай компани Tsingtao Brewery 3 дугаар үйлдвэрээс аравдугаар сарын 19-ний өдөр тарсан дүрс бичлэгт онцгой анхаарал хандуулж байна. Бид цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдсэн бөгөөд мөрдлөгийн ажилд нийгмийг аюулаас хамгаалах байгууллага оролцож байгаа. Одоогоор дүрс бичлэгт гарсан үйлдвэрийн хэсгийг лацдаж битүүмжилсэн. Компани удирдлагын үйл ажиллагаа, чанарын хяналтын системээ улам сайжруулахаар ажиллаж байна” гэж компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Хонконгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Tsingtao нь Хятадын хоёр дахь том шар айраг үйлдвэрлэгч юм.

Өчигдөр Египет-Газын зурвасын хилийн боомт Рафах түр нээгдэж, тусламжийн бараа ачсан 20 автомашиныг нэвтрүүлжээ.
Тусламжийн бараа нь хоол хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл болохыг Хамасын албаныхан мэдээлсэн байна.
Нийтдээ 200 гаруй ачааны автомашинтай тусламжийн цуваа Египетийн талд дугаарлан зогсож байгаа юм.
НҮБ-ын яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс олон хоног үргэлжилсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүн гарч эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлжээ.
“Энэхүү хүргэлт нь Газын ард түмэнд хоол хүнс, эм, түлш зэрэг нэн шаардлагатай хангамжийг саадгүй нийлүүлэх хүчин чармайлтын эхлэл болно гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр хэлсэн юм.
Израилийн тал Египетээс Газын зурваст нэвтрэх тусламжийн бараанд түлш шатахуун багтаагүйг мэдэгджээ.
Цахилгаан эрчим хүчний хангамж нь тасарсан Газын зурваст генераторуудыг ажиллуулах түлш чухал хэрэгцээтэй байгаа юм.
Үүний улмаас иргэд ундны усаа авч чадахгүй, эмнэлгүүд эмчилгээ хийж чадахгүй байгаа.
Өнгөрсөн Ням гарагт далайн усыг цэвэршүүлдэг Газын сүүлчийн станц түлшгүйн улмаас зогссон юм.
Хэдийгээр Рафах боомтыг нээж, эхний ачааг нэвтрүүлсэн нь чухал ач холбогдолтой үйл явдал ч хэмжээ нь хангалтгүй байна.
Мөргөлдөөн эхлэхээс өмнө Газад өдөрт 100 орчим ачааны автомашин тусламж ирдэг байсантай харьцуулахад 20 нь далайд дусал төдий юм.
“Газын зурвасын нөхцөл байдал хүнд байна. Хоол хүнснээс гадна тэнд ундны ус, цахилгаан, түлш алга. Энэ байдал нь их өлсгөлөн, халдварт өвчин тарахад хүргэж болзошгүй байна. Бид илүү олон ачааны автомашин нэвтрүүлэх хэрэгтэй” гэж НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн захирал Синди Маккайн хэлжээ.
Аравдугаар сарын 7-ны өдөр Хамасын дайчид Израилийн нутаг дэвсгэрт халдсаны дараа Израилийн арми барьцааны иргэдээ суллахын тулд Газын зурвасыг бүслэн битүүмжилсэн юм.
Газын зурваст оршин суудаг 2.3 сая палестин хүн хоёр долоо хоногийн турш хүнс, ус, цахилгаангүй, бөмбөгдөлтийн дор амьдарч байна.
Эх сурвалж: Aljazeera

Хятад улсын батлан хамгаалахын сайд Ли Шанфуг өчигдөр албан ёсоор үүрэгт ажлаас нь чөлөөлснийг зарлажээ.
Сүүлийн хоёр сар орчим хугацаанд олон нийтийн өмнө ил гараагүй түүнийг ямар шалтгаанаар чөлөөлсөн талаар тайлбарлаагүй байна. Бас залгамжлах хүнийг нь ч нэрлээгүй юм.
Энэ оны долдугаар сард Хятадын гадаад хэргийн сайд Чинь Ган бас тодорхойгүй шалтгаанаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.Армийн хэд хэдэн өндөр албан тушаалтан мөн ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа.
Хоёр сайдыг чөлөөлөх шийдвэрийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо гаргасныг тус улсын төв телевизийн суваг өчигдөр мэдээлжээ.
Ли Шанфуг байлдааны зэвсэг техник худалдаж авах, бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой авлигын хэрэгт шалгагдаж буй тухай өнгөрсөн сард Ройтерс агентлаг мэдээлж байв.
Тэрбээр хамгийн сүүлд наймдугаар сарын 29-ний өдөр Бээжин хотод болсон Африкийн орнуудын аюулгүй байдлын чуулганд оролцож байжээ.
Ли Шанфу энэ оны гуравдугаар сард батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдсон юм.
Агаарын техникийн инженер мэргэжилтэй Ли тус улсын хиймэл дагуул, пуужин хөгжүүлэлтийн төвөөс ажлын гараагаа эхэлж, аажмаар Бээжингийн улс төрийн хүрээнд өсөн дэвшиж байжээ.
Түүнийг Чинь Ганы нэг адил Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний сонгосон боловсон хүчин байсан гэдэг.
Эх сурвалж: BBC

Ням гарагийн орой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний эрүүл мэнд эрс муудаж, ухаан алдсан тухай Оросын зарим Телеграм сувгууд мэдээлсэн юм.
Энэ талаар Кремлийн хэвлэлийн алба өчигдөр сэтгүүлчдэд тайлбар өгсөн байна.
“Түүний хувьд бүх зүйл сайн байгаа. Энэ бол ямар ч үндэслэлгүй ээлжит худал мэдээлэл” гэж Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков хэлжээ.
Дараа нь тэр Путинд орлон тоглогч байдаг эсэх талаар асуултад хариулахдаа инээж байсан юм.Энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр атаархмаар тууштай хэлэлцдэг худал хуурмаг мэдээллийн ангилалд багтах нэг бүхэл бүтэн сэдэв юм. Үүнд инээд хүргэхээс өөр ямар ч утга учир байхгүй” гэж Песков асуултад хариулсан байна.
Аравдугаар сарын 7-ны өдөр 71 нас хүрсэн Путин олон нийтийн дунд “хүчирхэг эр хүн”-ий дүрийг удаан хугацааны турш төлөвшүүлсэн байдаг.
Тэрбээр өдөр тутмын хурал, уулзалт, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож байгаагаар хүмүүст харагддаг ч тэдгээрийн ихэнх нь телевизээр дамжуулагддаг юм.
Путин өнгөрсөн долоо хоногт Хятад улсад айлчлаад буцах замдаа Оросын хоёр хотод саатаж байв.
2020 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэр орлон тоглогчтой гэдэг яриаг няцаасан ч аюулгүй байдлын үүднээс нэг удаа орлон тоглогч ашиглах санал хүлээж авч байснаа нуугаагүй юм.
Эх сурвалж: Reuters

ОХУ өчигдөр цөмийн зэвсгээр хариу цохилт өгөх томоохон сургуулилалт зохион байгуулж, ерөнхийлөгч Владимир Путин үйл явцыг ажигласан тухай Кремлийн ордноос мэдээлжээ.
Оросын эрх баригчид саяхан цөмийн зэвсгийн туршилтыг хориглох чухал гэрээнээс гарах алхам хийсэн юм.
Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш Путин болон бусад өндөр албаны хүмүүс цөмийн зэвсэг ашиглах боломжийн талаар олон удаа Өрнөдийнхөнд анхааруулж байсан.
Өчигдөр Оросын төв телевиз батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн Валерий Герасимов нар видео холбоогоор Путинд сургуулилалтын талаар тайлагнаж буйг харуулжээ.
“Нөхөр дээд ерөнхий командлагч, ОХУ-ын зэвсэгт хүчнийг удирдах сургуулилалт явагдаж байна. Энэ үеэр дайсны цөмийн цохилтын хариуд стратегийн довтолгооны хүчээр томоохон цохилт өгөх даалгаврыг хэрэгжүүлэх болно” гэж Шойгу энэ үеэр хэлж байв.
Үүний дараа Кремлийн хэвлэлийн алба Оросын алс дорнодын бүс нутагт байрлаж буй бай руу хоёр ширхэг баллистик пуужин харвасан тухай мэдээлжээ.
“ОХУ-ын зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч Владимир Путиний удирдлага дор цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх хүчний хуурай газар, далай, агаарын бүрэлдэхүүн хэсгүүдийг оролцуулсан сургуулилалтыг гүйцэтгэлээ” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Хоёр баллистик пуужингийн нэгийг Оросын умард хязгаарын Плесецкийн сансрын буудлаас, нөгөөг нь Баренцын тэнгис дэх цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлгөөс харвасан гэж мэдээлжээ.
Сургуулилалтад бас алсын нислэгийн Ту-95М байлдааны онгоцнууд оролцсон байна.
Уг үйл явдлаас хэдхэн цагийн өмнө Москвагийн эрх баригчид Цөмийн Зэвсгийн Туршилтыг Бүрэн Хориглох тухай гэрээнээс гарах эхний алхмаа хийсэн юм.
Тухайлбал өчигдөр өглөө Оросын парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөл гэрээнээс гарах тогтоолыг хэлэлцэж, дэмжсэн байна.
1996 онд байгуулагдсан Цөмийн Зэвсгийн Туршилтыг Бүрэн Хориглох гэрээнд бүх төрлийн цөмийн зэвсгийн туршилтыг хориглодог. Гэхдээ уг гэрээнд АНУ, Хятад зэрэг цөмийн зэвсэгтэй гол гүрнүүд нэгдээгүй байдаг юм.
Одоо Путин гарын үсэг зурж баталсан тохиолдолд Орос улс энэ гэрээнээс албан ёсоор гарахаар болж байна.
Энэ сарын эхээр Путин “Орос улс цөмийн зэвсэг турших шаардлагатай эсэхийг хэлэхэд бэлэн биш байна” гэж ярьж байжээ.
Орос, Америк улсууд харилцан нэг нэгнийхээ цөмийн зэвсгийн байгууламжуудыг тогтмол шалгаж, тоо хэмжээг нь хянаж, хязгаарлах “New Start” нэртэй гэрээг байгуулсан байдаг. Украины дайнтай холбоотой маргааны улмаас Орос улс энэ гэрээгээ өнгөрсөн хоёрдугаар сард цуцалсан юм.
Өчигдөр АНУ-ын засаг захиргаа уг гэрээг сэргээн байгуулах саналыг ОХУ-ын талд тавьсан байна.
ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков саналыг хүлээж авсан ч одоогоор яриа хэлэлцээ эхлүүлэх бодолгүй байгаагаа хэвлэлд ярьжээ.
“АНУ стратегийн тогтвортой байдал, зэвсгийн хяналтын талаар системтэй яриа хэлэлцээ эхлүүлэхийг санал болгож байна. Гэхдээ бид үүнд бэлэн биш байна. Тус улсын Орос руу чиглэсэн гүн гүнзгий дайсагнасан хандлагыг өөрчлөхгүйгээр стратегийн тогтвортой байдлын тухай яриа хэлэлцээг эхлүүлэх, тэр дундаа “New Start” гэрээнд дахин нэгдэх боломжгүй юм” гэж тэр хэлсэн байна.

ЦЗҮД-ийн төлөв ба дэлхийн аюулгүй байдлыг бэхжүүлэх: сорилт ба хэтийн төлөв
Одоо дэлхий нийтээр удаан хугацаанд мөрдөж ирсэн олон улсын хэм хэмжээ нурж байна. Дэлхийн хамтын нийгэмлэг маш их цочролыг амсаж байна. Олон улсын аюулгүй байдлын бүтэц ноцтой өртөж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн материалд зөвшөөрөлгүй нэвтрэхтэй холбоотой асуудал улам бүр хурцаар тавигдаж байна. Эдгээр сорилтуудын үүднээс цөмийн аюулыг багасгах үр дүнтэй механизмыг боловсруулах, энхийн зорилгоор цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгцээ улам бүр тодорхой болж байна.
2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Казахстаны Алматы хотноо “ЦЗҮД-ын төлөв ба дэлхийн аюулгүй байдлыг бэхжүүлэх нь: сорилт ба хэтийн төлөв” олон улсын шинжлэх ухаан, практикийн бага хурал болов. Энэхүү арга хэмжээг Аль-Фарабигийн нэрэмжит Казах үндэсний их сургууль, NRNU MEPhI-ийн Алматы дахь салбар, ANO PC "Tomiris" (T.D.S.), Оросын бизнесийн "Point of Support" сэтгүүлтэй хамтран зохион байгуулсан. Энэхүү бага хурлаар оролцогчдод цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, энхийн зорилгоор цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллахтай холбоотой цаг үеийн асуудлаар ярилцах боломж олгосон юм.
Казахстан улс тусгаар тогтносоныхоо дараа цөмийн статусаасаа татгалзаж, цөмийн зэвсгийг бүхэлд нь ОХУ-д шилжүүлж байсныг эргэн санацгаая. Казахстаны хувьд цөмийн зэвсэг, түүнтэй холбоотой дэд бүтцээс татгалзах нь цорын ганц зөв шийдвэр байв. Казахстан үүнийг хянах боломжгүй, шаардлагатай боловсон хүчин мэргэжилтэн байхгүй, тус улсын удирдлага цөмийн зэвсэгтэй оролдсонгүй.
Чуулганы зорилго нь олон улсын тавцанд энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдал, тогтвортой хөгжилд хүрэхийн тулд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний дэглэмийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм. Тус хуралд тэргүүлэх мэргэжилтнүүд, төрийн албан тушаалтнууд, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх янз бүрийн асуудлаар хэлэлцүүлэг, санал солилцоход идэвхтэй оролцов.
Илтгэгчээр 28 мэргэжилтэн оролцов. Хурлын албан ёсны хэл нь казах, орос, англи хэл байв. Хурлыг ШПИП АлмаУ-ын Улс төр судлалын төвийн захирал, Практикийн профессор М.Экон Саари Д.Б., АлмаУ-ын Улс төр, эрх зүйн сургуулийн туслах профессор Гусейнов К.К. нар удирдан явуулав.
Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх бодлогын талаарх БНХАУ-ын байр суурийн талаар доктор, профессор А.Е.Сериккалиева илтгэл тавив. Тэрээр хэлсэн үгэндээ БНХАУ-ын олон улсын аюулгүй байдлыг хангахад гүйцэтгэх үүрэг, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэхтэй холбоотой асуудлуудыг авч үзсэн. Үнэхээр ч барууны орнууд Оросыг бус Хятадыг гол өрсөлдөгч гэж үздэг. Барууны улстөрчид Киевд үзүүлэх тусламжаа багасгахыг уриалж, үүний оронд Тайваний асуудлаар Бээжинтэй яриа хэлэлцэхээр бэлтгэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Вашингтон Тайванийг хамгаалах хүсэлтэй байгаагаа зарлаж, Хятадын эх газрын "халдлага"-аас сэргийлэхийн тулд арлыг цөмийн зэвсгээр зэвсэглэхийг уриалж байна. Энэ арал дээр цөмийн зэвсэг байрлуулахгүй, харин АНУ Тайванаас дайралт хийвэл дайсанд хариу цөмийн цохилт өгнө гэсэн санаа юм. Мэдээж Вашингтонд ийм хариу үйлдэл үзүүлэхийн тулд Хятадын цохилт бас цөмийн шинж чанартай байх ёстой.