ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр цагийн турш утсаар ярьсныхаа дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайныг зогсоох, гал зогсоох яриа хэлэлцээ Орос, Украины талуудын хооронд “нэн даруй" эхлэхээр болсныг зарлажээ.
Яриа “маш сайн болсон” ч гал зогсоох нөхцөлийг дайтагч талууд зөвшилцөх шаардлагатайг тэр тайлбарласан байна. Гэхдээ АНУ болон Европын орнуудын санаачилсан нэн даруй 30 хоног гал зогсоох уриалгыг Путин хүлээж аваагүй бололтой. Оронд нь тэр “ирээдүйд энхийн гэрээ байгуулах боломжтойг баталсан санамж бичиг" байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэнэ. Трамп өчигдөр бас Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын удирдагчидтай утсаар ярьж, Путинтэй ярьсан зүйлсийнхээ талаар мэдээлсэн байна. "Орос, Украины талууд гал зогсоох, хамгийн чухал нь дайныг дуусгах яриа хэлэлцээг нэн даруй эхлүүлэхээр боллоо. Үүний нөхцөлийг хоёр тал тохиролцох болно. Учир нь тэднээс өөр хэн ч үүнийг илүү сайн мэдэхгүй” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ. Эндээс АНУ зуучлах үүргээсээ татгалзаж болзошгүй шинж тэмдэг ажиглагдсан юм. Трамптай ярьсныхаа дараа Зеленский “АНУ яриа хэлэлцээ, энх тайван тогтоох хүчин чармайлтаас хөндийрөхгүй байх нь бидний хувьд маш чухал. Ингэх нь зөвхөн Путинд ашигтай байх болно” гэж мэдэгдсэн байна. Сүүлд Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Зеленскийн санаа зовж буй асуудлаар Трамп байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал АНУ нь Орос, Украины хоорондын яриа хэлэлцээг зуучлах үүргээсээ татгалзахгүй, гэхдээ тэднийг шахахаа хэзээ болих хязгаар буюу "улаан шугам” гэж байгааг тэр хэлсэн байна. Трамптай утсаар ярьсныхаа дараа Путин “Бид ирээдүйд энхийн гэрээ байгуулах боломжтойг баталсан санамж бичгийг Украины талтай байгуулах санал дээр хамтран ажиллахаар АНУ-ын ерөнхийлөгчтэй тохиролцлоо” гэж мэдэгджээ. Уг санамж бичигт “зөвшилцөх нөхцөлүүд, энхийн гэрээ байгуулах хугацаа зэрэг хэд хэдэн асуудал" тусгагдаж болохыг тэр хэлсэн байна. Ийм санамж бичиг байгуулсан тохиолдол тодорхой хугацаагаар гал зогсоох боломжтой гэнэ. ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков "Хэдийгээр Трамп аль болох хурдан гал зогсоохыг хүсэж байсан ч энэ талаар ямар нэг хугацаа тохиролцоогүй” гэж хэлжээ. Путинтэй утсаар ярьсныхаа дараа Трампыг Зеленскийтэй ярихад Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен болон Франц, Итали, Герман, Финландын удирдагчид нар оролцсон юм байна.
Эх сурвалж: ВВС.com

❤4👍2
Франц улс хилийн чанадад орших Францын Гайана муждаа хар тамхины наймаачид болон радикал исламистуудыг хорих өндөр хамгаалалттай шинэ шорон барих гэж байна. Хууль зүйн сайд Жералд Дарманины хэлснээр тус шорон нь мансууруулах бодис нийлүүлэх сүлжээний бүх түвшний нэгжийг онилно.
Францын Гайана нь Өмнөд Америкийн хойд хэсэгт Атлантын далайн эрэг дээр, Бразил ба Суринам улсуудын дунд оршдог. Тус мужийн оршин суугчид Францын сонгуульд санал өгч, Францын нийгмийн хамгааллын систем, татаас зэрэгт хамрагддаг.
Шинэ шоронг баруун хойд Сэйнт-Лоран-ду-Марони бүс дэх Амазоны ширэнгэн ойн гүнд барина. Тус бүс нь 1852-1954 оны хооронд эх газрын Францаас 70 мянган ялтан илгээж байсан "Чөтгөрийн арал" гэх алдарт шоронгийн хуучин буурь юм.
400 сая еврогийн өртөгтэй байгууламж 2028 онд ашиглалтад орно. Тус шоронд 500 хүртэл хоригдол байрлуулах ба хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдэд зориулсан тусдаа жигүүртэй.
Франц улсад шоронгууд болон шоронгийн ажилтнуудыг онилсон гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой хэд хэдэн хүчирхийллийн хэрэг сүүлийн саруудад гарсан. Үүнтэй холбоотойгоор шинэ шоронгийн төлөвлөгөөг зарлажээ. Эх газрын Францаас хол байрлалтай шорон учир хоригдлууд өөрсдийн гэмт хэргийн сүлжээтэй холбоо тогтоох боломжгүй болох юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC.com

👍8
Европын холбоо ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар шийджээ. Брюссельд Мягмар гаригт болсон уулзалтын дараа энэ шийдвэрийг зарлав.
Хориг арга хэмжээний хүрээнд Оросын сүүдрийн флот гэгдэх 189 хөлөг онгоцыг онилжээ. Сүүдрийн флот гэдэг нь хориг арга хэмжээнээс зайлсхийж Оросын нефтийг тээвэрлэдэг хөлгүүд юм.
Мөн хэрэглээний бараа, технологи нийлүүлэх замаар Оросын армид дэмжлэг үзүүлдэг 31 аж ахуйн нэгжийн экспортын хяналтыг чангатгана гэж мэдэгдээд байна. Тэдний зарим нь Турк, Вьетнам зэрэг гуравдагч оронд байрладаг.
Энэ талаар Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кажа Каллас хэлэхдээ "ОХУ дайныг, Украин энх тайвныг хүсч байгаа нь тодорхой байна. Тиймээс бид Оросыг энх тайвныг хүстэл илүү дарамт үзүүлэх хэрэгтэй" гэсэн юм.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Украинтай энх тайвны тухай санамж бичиг боловсруулахад амаргүй байх болно. Тодорхой хугацаа зааж хэлэх боломжгүй. Хүн бүр үйл явцыг түргэсгэхийг хүсч байгаа нь ойлгомжтой. Гэхдээ нарийн ширийн зүйлс асуудалтай шүү дээ" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: NHK.com

👍4
Трампийн засаг захиргаа Харвардын их сургуулийн олон улсын оюутан элсүүлэх эрхийг цуцалжээ. Мөн одоо байгаа гадаад оюутнууд өөр сургуульд шилжих, эс бол хууль ёсны статусаа алдах болно. Энэ шийдвэр нь Харвард дахь олон улсын оюутнуудын дөрөвний нэгээс илүүд нөлөөлж магадгүй. Тэд энэхүү мэдэгдлээс болж түгшүүр, төөрөгдөлдөө автаад байна.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам өнгөрсөн сард гадаад оюутнуудын бүртгэлтэй холбоотой мэдээллийг Харвардаас шаардсан боловч тус сургууль хуваалцахаас татгалзжээ. Үүнээс болоод Харвардын оюутны болон солилцооны зочдын хөтөлбөрийн гэрчилгээг цуцлах болсон байна.
Цагаан ордон Пүрэв гаригт /2025.05.22/ энэ талаар мэдэгдэл хийхдээ "Гадаад оюутнуудыг элсүүлэх нь эрх биш давуу тал. Харвардын удирдлагууд нэгэн цагт агуу байсан их сургуулиа Америкийг эсэргүүцэгч, еврейчүүдийг үзэн ядагч, терроризмыг дэмжигчдийн эх орон болгосон. Тэд Америкийн оюутнуудад нөлөөлж буй өргөн хүрээтэй асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээг удаа дараалан аваагүй. Одоо үүнийхээ үр дагаврыг хүлээх ёстой" гэжээ.
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, олон талт байдал, тэгш оролцоотой холбоотойгоор оюутан элсүүлэх, ажилтан авах зэрэг хөтөлбөртөө өөрчлөлт хийхийг Трампийн засаг захиргаа Харвардаас хэдэн сарын турш шаарджээ. Тэр дундаа Израиль, Хамасын дайныг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцсон гадаадын оюутан, ажилтнуудад засгийн газар онцгой анхаарал хандуулж байна.
Гэвч засгийн газар хэт их зүйл шаардаж байна гэж Харвард үзжээ. Тухайлбал, оюутны хувийн үзэл бодлыг тандаж, сонирхох нь засгийн газрын хийх зүйл биш гэж Харвард үзэж байна. Энэ нь үг хэлэх эрх чөлөө, хувийн нууц зэрэг их сургуулийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж болзошгүй юм.
Харвардад 9970 гадаад оюутан, судлаач, ажилтан байна. Зөвхөн оюутнуудын тухайд авч үзвэл 2024–25 оны хичээлийн жилийн байдлаар Харвард 6793 гадаад оюутантай байна. Энэ нь тус сургуулийн нийт оюутны 27.2 хувийг эзэлж байна.
Доорх зурагт нийт оюутнуудын дунд гадаад оюутнуудын эзлэх хувийг харуулав:
ЭХ СУРВАЛЖ: CNN.com

👍2
Хойд Солонгос улс 5000 тонн даацтай цоо шинэ байлдааны хөлөг онгоцоо танилцуулжээ. Гэвч нээлтийн ёслолын үеэр устгагч хөлгийн арын хэсэг төлөвлөөгүй байхад ус руу гулсан орж, улмаар онгоцны их бие гэмтэн, урд хэсэг нь тавцангийн налуу зам дээр гацсан байна.
Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх нь ховор байдаг төрийн мэдээллийн "KCNA" агентлаг хүртэл энэ явдлыг бүтэлгүйтэл гэж нэрлэв.
Удирдагч Ким Жон Ун болсон явдалд ихэд бухимдаж, улс орны нэр хүндийг гутаан доромжиллоо, буруутай хүмүүсийг шийтгэнэ гэж мэдэгджээ. Энэ бүтэлгүйтлийг анхааралгүй, хариуцлагагүй байдлаас болсон гэж үзэн, холбогдох байгууллагуудыг Ким Жон Ун буруутгажээ. Эдгээр нь Зэвсгийн аж үйлдвэрийн хэлтэс, Ким Чэк технологийн их сургууль, Хөлөг онгоцны загварчлалын төв товчоо гэсэн байгууллагууд юм. Цаашилбал, удирдагч Ким Жон Ун энэ бүтэлгүйтлийг гэмт хэрэг гэж нэрлээд байна.
Ирэх сард болох Ажилчдын намын хурлаас өмнө шинэ хөлгийг засч янзлахыг тушаажээ. Гэсэн ч гэмтэл хохирлыг харгалзан үзвэл энэ хугацаанд амжих бараг боломжгүй гэж үзэж байна. Мэргэжлийн хүний хэлж буйгаар сэргээн засварлах ажиллагаанд 4-5 сар шаардагдана. Хэт яарснаар дараа нь илүү их асуудал үүсч магадгүйг ч анхааруулж байна.
Түүнчлэн Хойд Солонгост 5000 тонн даацтай устгагч хөлөг онгоцыг сэргээж, засварлахад шаардлагатай дэд бүтэц буюу хуурай усан онгоцны зогсоол байхгүй. Хуурай усан онгоцны зогсоол гэдэг нь усыг нь зайлуулах, дахин дүүргэх боломжтой, засвар үйлчилгээнд зориулсан зогсоол юм.
Хойд Солонгосын тэнгисийн цэргийн флотоо шинэчлэх сүүлийн 10 жилийн хүчин чармайлтад энэ үйл явдал хар толбо боллоо.
Шинэ байлдааны хөлөг нь Хойд Солонгосын хоёр дахь томоохон байлдааны хөлөг болох ёстой байв. Тус улс өнгөрсөн дөрөвдүгээр сард Чое Хён нэртэй анхны сөнөөгч хөлөг онгоцоо танилцуулсан билээ. Шинэ үеийн гэж тодорхойлсон тус хөлгийг АНУ болон Өмнөд Солонгосоос ирж буй аюул заналхийллийн эсрэг тэнгисийн цэргийн бэлэн байдлыг бэхжүүлнэ гэж төрийн хэвлэлүүдээр сүр дуулиантай зарлаж байв. Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хүчин Зөвлөлтийн үед хөлөг онгоцнуудтай. Чое Хён хөлгийг танилцуулсан нь Зөвлөлтийн үеийн хөгшин хөлөг онгоцнуудаа шинэчилж эхэлсний дохио гэж шинжээчид үзэж байжээ.

👍6
Хятадын гадаад хэргийн сайд Ван И Бээжин хотноо Афганистан, Пакистаны Гадаад хэргийн сайд нартай албан бус гурван талт уулзалт хийлээ. Тус уулзалтад Пакистаны шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайд Мохаммад Исхак Дар, Афганистаны гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Мавлави Амир Хан Муттаки нар оролцов. Гадаад хэргийн сайд нар яриа хэлэлцээний үр дүнг нааштай үнэлж, гурван талт механизмын нөөц бололцоогоо цаашид ашиглах, харилцан хамтын ажиллагааг ахиулах талаар найрсаг, гүнзгий санал бодлоо солилцсон байна.
Ван И хурлын талаар дүгнэхдээ долоон шийдвэр танилцуулсан. Үүнд:
• Нэгдүгээрт Хятад улс Афганистан, Пакистан улстай улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, сайн хөрш, найрамдалт харилцаагаа дэмжих болно. Улмаар Хятад улс хоёр орны нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замд дэмжлэг үзүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний нэр төрийг нь хамгаалахыг дэмжинэ.
• Хоёрдугаарт, гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээний механизмын үүргийг гүйцэтгэж, Хятад-Афганистан-Пакистаны гадаад хэргийн сайд нарын зургаа дахь удаагийн яриа хэлэлцээг Кабулд хуралдуулахыг хичээх.
• Гуравт, солилцоо, дипломат харилцаагаа бэхжүүлэх. Афганистан, Пакистан хоёр улс дипломат харилцаагаа ахиулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, аль болох хурдан Элчин сайдаа солилцох зарчмыг тохиролцов. Хятад улс үүнийг сайшаан хүлээн авч, Афганистан, Пакистаны харилцааг сайжруулахад цаашид ч тусалсаар байх болно.
• Дөрөвдүгээрт, "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорыг Афганистан руу сунгах, бүс нутгийн холболтын сүлжээг бэхжүүлэх.
• Тавдугаарт, практик хамтын ажиллагааг урагшлуулж, хүрээг өргөжүүлж, өндөр түвшинд гаргах. Хятад, Пакистан болон Афганистаны сэргээн босголт, хөгжлийг дэмжих болно. Мөн Афганистантай худалдааны солилцоогоо өргөжүүлж, тус улсын хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэхэд туслахад бэлэн байна.
• Зургадугаарт, терроризмын бүх хэлбэрийг эсэргүүцэж, хууль сахиулах болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд тал бүрийн террорист хүчинтэй тэмцэж, бүс нутгийн улс орнуудын дотоод хэрэгт гаднын, хөндлөнгийн оролцооноос сэрэмжтэй байхад туслах болно.
• Долдугаарт, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, тал бүрийн хөгжил, сэргэн мандалд сайн гадаад орчныг бүрдүүлэхийг хичээнэ гэж мэдэгдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: XINHUA.com

👍3
Хойд Солонгосын Аюулгүй байдлын сайд Ри Чан Дэ тэргүүтэй төлөөлөгчид аюулгүй байдлын асуудал хариуцдаг албан тушаалтнуудын олон улсын уулзалтад оролцохоор өнөөдөр /2025.05.27/ ОХУ-ыг зорьжээ. Энэ нь аюулгүй байдлын албан тушаалтнуудын 13 дахь удаагийн уулзалт юм. Тавдугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах улзалтад Хойд Солонгосоос гадна Иран, Энэтхэг зэрэг улсаас төлөөлөгчид оролцоно.
Ри Чан Дэ айлчлалын хүрээнд ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичиг Сергей Шойгутай уулзах төлөвтэй байна.
Ри, Шойгу нарын уулзалт нь Хойд Солонгосын цэргүүд Украинд тулалдсан гэх мэдээлэл албажин баталгаажсанаас хойших талуудын анхны уулзалт болно. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар тэд Хойд Солонгосын цэргүүд цаашид хэрхэхийг, мөн тулааны үеэр амиа алдсан, барьцаалагдсан цэргүүдийн асуудлыг хэлэлцэнэ.
Дашрамд дурдахад, ОХУ-ын Дотоод хэргийн дэд сайд тэргүүтэй засгийн газрын зарим төлөөлөгч Даваа гаригт Пёньянд ирсэн гэх мэдээлэл байна. Тэднийг Хойд Солонгосын Нийтийн аюулгүй байдлын дэд сайд болон Пёньян дахь Орсоын Элчин сайд нар нисэх буудлаас угтан авчээ.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP.com

👍7
Трампын засаг захиргаа саяхан АНУ-ыг агаарын бүх төрлийн халдлагаас найдвартай хамгаалах "Golden Dome" (Алтан бөмбөлөг) нэртэй шинэ үеийн зэвсгийн систем бүтээхээр болсноо зарлаж байв. Энэхүү хамгаалалтын системд багтах боломжийг Канад улс сонирхож байгааг тухайн үед мэдээлсэн юм. Тэгвэл ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн хөрш Канадад ямар санал тавьснаа өчигдөр сошиал хуудсаараа мэдээлсэн байна. "Манай гайхамшигт Golden Domе системийн нэг хэсэг байхыг маш их хүсэж байгаа Канад тэгш бус харилцаатай тусгаар улс хэвээр байвал өртөг нь $61 тэрбум болно. Харин манай 51 дэх муж болбол ТЭГ долларын өртөгтэй байна. Тэд миний саналын талаар бодож байгаа” гэж Трамп бичжээ. Баллистик, дуунаас хурдан пуужингууд, шинэ үеийн далавчит пуужин зэрэг зэвсгүүдээс хамгаалах зорилготой шинэ бамбай системийн эхний хэсэг бүрэн эрхийн хугацаа нь дуусахын өмнө ашиглалтад орохыг Трамп мэдээлж байв. Гэхдээ уг систем нь технологийн хувьд, ялангуяа сансраас баллистик пуужингийн халдлагыг таслан зогсоох технологийн хувьд бүрхэг байгаа. Шинэ системийн нийт өртөг $175 тэрбум байх бөгөөд гарааны $25 тэрбумыг Конгрессоор батлуулах шаардлагатай гэж Трамп мэдэгдсэн юм. Гэхдээ Конгрессын төсвийн байнгын хороо ийм систем байгуулахад ирэх 20 жилийн хугацаанд $542 тэрбум зарцуулах шаардлага гарч болзошгүйг анхааруулжээ. Канадын ерөнхий сайд Марк Карни өнгөрсөн долоо хоногт тус улс АНУ-ын хамгаалалтын системд нэгдэх талаар хэлэлцэж байгааг мэдээлсэн ч төсөв зардлын талаар ярихаас татгалзаж байв. Уламжлалт найрсаг хөршүүд болох АНУ, Канад улсуудын харилцаа Трампын засаг захиргааны үед муудаад байгаа. Трамп хойд хөршөө АНУ-ын 51 дэх муж болгох талаар байнга ярьж, худалдааны дайн зарласан юм. Хоёр улс 1950-аад оноос хойш Умард Америкийн Агаарын Хамгаалалтын Команд буюу Norad хэмээх системд нэгдсэн байдаг. 2022 онд Канадын засгийн газар Norad-ийг шинэчлэхэд $28 тэрбумын хувь нэмэр оруулах урт хугацааны төлөвлөгөө зарлаж байжээ. 51 дэх муж болох Трампын санааг эрс няцаадаг Канадын ерөнхий сайд Марк Карни тус улс долдугаар сарын 1-нд Европын батлан хамгаалах шинэ санаачилгад нэгдэх гэж байгааг өчигдөр мэдээлсэн байна. Энэ нь тус улсыг зэр зэвсэг, батлан хамгаалах салбарт АНУ-аас хамаарлаа бууруулахад туслах гэнэ. Канадын үндэсний СВС сувгаар ярихдаа Карни “Бидний батлан хамгаалах салбарт зарцуулж буй доллар тутмын 75 цент нь АНУ руу явж байна. Энэ бол ухаалаг хэрэг биш юм" гэж ярьжээ. Канадын нэгдэхээр төлөвлөж буй Европын Холбооны "ReArm Europе" санаачилга нь нийтдээ 800 тэрбум еврогийн төсөвтэй бөгөөд Украины дараа Орос улс Европын аль нэг улсад халдан довтлохоос сэргийлэх зорилготой юм байна. Эх сурвалж: Reuters.com
👍5
Кремлиэс Хойд Солонгост талархлын бэлэг илгээв
Хуваалцах
Жиргэх
Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
ДэлхийМэдээ2025-05-30

Украинд тулалдсан хойд солонгос цэргүүдийн төлөө Кремль талархлаа илэрхийлж, Пёньянд агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт систем илгээжээ. ОХУ өнгөрсөн оноос хойш Хойд Солонгост хэд хэдэн удаа цэргийн техник хэрэгслийн тусламж илгээсэн. Үүнд "Панцир" агаарын довтолгооноос хамгаалах хөдөлгөөнт систем, электрон байлдааны систем зэрэг багтана.
Агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт систем илгээсэн нь олон улсын хориг арга хэмжээг зөрчсөн үйлдэл. Цаашилбал, өнгөрсөн оны зургадугаар сард байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээнээс хойш хоёр улсын цэргийн харилцаа улам гүнзгийрч буйн илрэл.
НҮБ өнгөрсөн онд Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний хэрэгжилтийг хянахын тулд Олон талт хориг арга хэмжээний хяналтын баг байгуулсан.
Тус багийн тайлагнаснаар Хойд Солонгосоос ОХУ-д мэдээлэл нийлүүлсний хариуд Москва зэвсэглэлийн хүчин чадлыг нь сайжруулахад тусалжээ. 2023 оны есдүгээр сараас хойш Хойд Солонгос улс Орост 20 мянга гаруй чингэлэг зэвсэг илгээжээ. Тээвэрлэлтэд есөн сая сум, 100 гаруй баллистик пуужин, 200 гаруй хүнд их бууны сум, танк эсэргүүцэгч пуужин, пуужин зэрэг багтсан байна. Эдгээр нь гурван бригадыг бүрэн тоноглохуйц зэвсэг юм.
Зэвсэг сумнаас гадна олны мэдэж байгаачлан Хойд Солонгос улс 11 мянга гаруй цэргээ 2024 онд Украинд илгээсэн билээ. Дараа нь 3000 цэрэг нэмэлтээр илгээсэн гэх мэдээлэл бий.
Цэргүүдээс гадна барилга, технологи зэрэг янз бүрийн салбарт ажиллуулахаар 8000 иргэнээ Орост илгээжээ. Энэ нь мөн л хойд солонгосчуудыг хилийн чанадад ажиллуулахыг хориглосон хоригийг зөрчсөн үйлдэл юм.
Тэгвэл ОХУ өнгөрсөн оны 3-10 дугаар сарын хооронд Хойд Солонгост сая баррель түлш нийлүүлжээ. Хойд Солонгосын жилийн импортын дээд хэмжээг 500 мянган баррелиар тогтоосон гэхээр энэ нь мөн л хориг зөрчсөн үйлдэл болжээ.
ЭХ СУРВАЛЖ: THETELEGRAPH.com

❤2
Герман: Хүн амаа өсгөхийн тулд үнэ төлбөргүй байр санал болгоно

Германы зүүн хэсгийн Эйзенхюттенштадт хот хүн амаа өсгөхийн тулд шинэ оршин суугчдад 14 хоногийн үнэ төлбөргүй байр санал болгож байна. "Төлөвлөгөөгөө одоо гарга" цагаачлалын төсөл нь хүмүүсийг Эйзенхюттенштадт хотод нүүж очихыг дэмжих зорилготой.
Нийслэл Берлинээс 100 хүрэхгүй км зайд орших тус хотод амьдрахыг хүсэгсэд долдугаар сарыг хүртэл өргөдөл гаргах юм. Эндээс эцсийн оролцогчдыг сонгож, тэр хүмүүс нь есдүгээр сарын 6-20-ны хооронд 14 хоног хотод тавилгатай байранд үнэ төлбөргүй амьдарна. Энэ хугацаанд хоттой танилцахад нь туслахын тулд аялал, үйлдвэрүүдтэй танилцах, төрөл бүрээр зугаалах зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөжээ.
Мөн орон нутгийн компаниуд дадлагаар ажиллаж үзэх, ярилцлагад орох боломжийг бүрдүүлнэ.
Эйзенхюттенштадт нь 1950 онд байгуулагдсан бөгөөд Зүүн Германы социалист засгийн газрын үед баригдсан анхны бүрэн төлөвлөлттэй хот. Хотын нэрийг Гангийн үйлдвэрийн хот гэх нь ч бий. Зүүн Герман дахь хамгийн том гангийн үйлдвэр тус хотод байрладаг. ЗХУ-ын удирдагч асан Иосиф Сталины нэрээр өмнө нь Сталинштадт буюу Сталины хот гэж нэрлэгддэг байсан энэ хот 1989 онд Берлиний хана нурсны дараа нэрээ өөрчилжээ. Тус хотын барилгуудын ихэнх нь түүхэн дурсгалт газруудын жагсаалтад багтсан байдаг. Энэ нь ч аялагчдыг татах нэг хүчин зүйл болдог аж.
Хүн ам нь оргил үедээ 50 мянга хүрч байсан бол өдгөө 24 мянга орчим байна. Тиймээс хотын захиргаа хүн амаа өсгөхийн тулд дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх болжээ.

👍6❤1