ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ
2.34K subscribers
654 photos
30 videos
430 links
Манай суваг нь Монгол Улсруу чиглэсэн гадаад бодлого, үйл явц болон Монгол улсад хамаатай шинэ, шинэлэг мэдээллийг цаг алдалгүй танд хүргэж байх болно. Бидэнтэй цуг байгаарай❗️
Download Telegram
Өнгөрсөн долоо хоногт гарсан ШХАБ-ын мэдээг бараг л анзаарагдсангүй. Ер нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын сэдвийг үл тоомсорлодог гэдгийг хэлэх ёстой. Энэ нь санаатайгаар тохиолддог гэж бид бодож байна. Яагаад гэвэл Монгол Улс тус байгууллагад элсэснээр олон ашиг хүртэх боломжтой гэдгийг бид сайн мэдэж байгаа бөгөөд Орос, Хятадын удирдагчид энэ тухай байнга цухуйлгадаг. Харин мэдээж Америк үүнийг эрс эсэргүүцэж байгаа.

Сүүлийн үеийн мэдээ энэ эсэргүүцлийн учрыг сайн тайлбарлаж байна. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко энэ сарын​ 9-ний өдөр “Беларусь улс энэ оны​ зургадугаар сараас өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэх асуудлаарх бичиг цаасны ажлаа дуусгана” гэж мэдэгдэв. Александр Лукашенко хэлэхдээ, Беларусь одоогоор ажиглагч орны хувиар асуудалд хандаж байгаа хэдий ч тун удахгүй ШХАБ-ын жинхэнэ гишүүн болно.​ Энэ жил Энэтхэгт болох ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтаас өмнө тус байгууллагад элсэх​ болзлоо хангахаар​ төлөвлөж байна гэжээ.
Беларусь 2010 онд ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн орон, 2015 онд ажиглагч орон болсон бөгөөд 2022 оны долдугаар сард тус байгууллагад элсэх​ хүсэлтээ албан ёсоор өгсөн байна.

Түүнээс гадна Бахрейн, Кувейт, Мальдив, Мьянмар, Арабын Нэгдсэн Эмират улстай яриа хэлэлцээний түншлэлийг албан ёсны болгох ажил эцсийн шатандаа орсон.

Бахрейн, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират улс нь санхүү, эрчим хүчний томоохон тоглогчид юм шүү. Байгууллагын ийм өргөжилт нь хөрш орнуудад үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлж, ШХАБ-ыг Евразийн илүү том тоглогч бий болгох нь ойлгомжтой даа.

ШХАБ-ын хамтын ажиллагаа зөвхөн улс төрийн харилцаагаас гарч байгааг сүүлийн жилүүдэд харууллаа. Тухайлбал, саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ШХАБ-ын гишүүн орнуудын спортын холбоодыг байгуулж, спортын тэмцээн зохион байгуулах санал дэвшүүлэв.

ШХАБ-ыг бусад ижил төстэй байгууллагуудаас өөр буй зүйл нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Хэрэв та НҮБ-ын Ерөнхий Ассамблейн санал хураалтын дүнг харвал ШХАБ-ын орнууд Оросын талд ч, эсрэг ч санал өгөх боломжтой. Энэ бол улс төрийн байгууллага биш. Энэ бол үнэхээр бүх улс орон өөр өөр үндэслэлээр оршин тогтнож, тэгш эрхтэй, өөрсдийн ашиг сонирхлын үүднээс ажилладаг байгууллага юм. Энэхүү байгууллагын гол зорилго бол бүс нутгийн хөгжлийн төлөө хамтран ажиллах явдал юм.

Мөн эдийн засгийн өсөлтийг онцолмоор байна. Энэ нь BRICS-ийн орнуудад илүү хамаатай боловч оролцогч улсууд нь бараг л адилхан. Энэ жил BRICS анх удаа дэлхийн ДНБ-ий хэмжээгээр G7-г давлаа.

ШХАБ болон BRICS нь маш хурдацтай хөгжиж буй байгууллагууд бөгөөд нэгэн зэрэг оролцогч орнуудыг хүндэтгэдэг гэдгээрээ онцлог юм. Мөн эдийн засгийн өсөлт, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүд энэ байгууллагуудын чадавхи маш өндөр нь сайн харуулж байгаа.

Тэгээд ч Беларусь, АНЭУ энэ байгууллагад элсэхээр шийдсэн юм бол Монгол яагаад одоо болтол бодож байгаа юм бэ? Хэдийгээр бүс нутгийн хувьд энэ нь анхны ажиглагч орон биш, харин анхны элссэн орон байх ёстой байсан шүү.
Олон улсын харилцааны хүрээгд өнгөрсөн гуравдугаар сарт ОХУ-д Ши Жиньпиний албан аялалт байсан шүү.Энэ үйл явдал Монгол-Орос-Хятадын харилцаа бас нөлөөлсөн.

В.В.Путин, Ши Жиньпин нар Монголын газар нутгаар "Сибирийн хүч-2" хийн хоолойг татах тухай хэлэлцээрийн бараг бүх параметрийг тохиролцов. В.В.Путин: "Бид дөнгөж сая их сайн төсөл болох "Сибирийн хүч-2" хийн хоолойг Монголоор дамжуулан нэвтрүүлэх талаар ярилцлаа. Энэ гэрээний бараг бүх үзүүлэлтийг тохиролцсон. Өмнө нь Монголын талтай бүх тохиролцоонд хүрсэн. Энэ нь Оросын найдвартай, тогтвортой 50 тэрбум шоо метр хийн нийлүүлэлт юм" гэжээ.

Энэ төслийг хэдэн жилээр боловсруулж байгаа. Орос, Хятад, Монголын эдийн засаг уг төслөөс ихээхэн хамааралтай. Харин Монгол Улсын хувьд ярих юм бол энэ төсөлд оролцох нь юуны түрүүнд газар нутгийн хувьд зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин Хятад руу хийн хоолой явна. Гол хүлээн авагч нь Хятад байх тул олон гэрээ хэлэлцээр үүнээс хамаарна.Хийн хоолой тавигдах эсэх нь Хятадын талаас хамаарна.

Дахин яагаад бидэнд энэ төсөл хэрэгтэй байна вэ гээд харцгаая? Нэгдүгээрт, энэ бол олон улсын хэмжээний томоохон төсөл бөгөөд өмнө нь Монгол Улс ийм төсөлд төдийлөн оролцдоггүй. Хоёрдугаарт, Хятад, Орос хоёр Монголын дэд бүтцийг хөгжүүлэхэд туслана. Гуравдугаарт, Монгол Улсын эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх боломж бүрдүүлнэ. Мэдээж энэ нь Монгол Улсын байдлыг олон улсын тавцанд бэхжүүлэхээр чухал алхам юм.

Тиймээс хийн хоолой Монголын бэлчээр, байгальд халдах вий гэж айх хэрэггүй. Оросын байгалийн хийн компаниуд ийм дэд бүтцийг анх удаа биш хөгжүүлж байгаа, туршлагатай даа.
The owner of this channel has been inactive for the last 5 months. If they remain inactive for the next 8 days, they may lose their account and admin rights in this channel. The contents of the channel will remain accessible for all users.
Германы Засгийн газраас манай улсад 78 сая еврогийн санхүүжилт олгохоор болжээ.


Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээ өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо.
Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И. Батхүү тэргүүлсэн бол Германы Засгийн газрын төлөөлөгчдийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн, Төв Азийн бүс нутгийг хариуцсан дарга Яннис Неофитоу ахлан оролцов.
СУРТАЛЧИЛГАА

Германы хоёр талт хөгжлийн хамтын ажиллагааны үндсэн зорилго нь Монгол Улсыг НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн, хүртээмжтэй нийгмийг бий болгох, ядуурлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн шинэчлэлийн үйл явцыг дэмжихэд оршино.
Хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ онцлон тэмдэглэхийн тулд ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт хоёр талт хамтын ажиллагааны хэлэлцээний түүхэнд хамгийн өндөр буюу 78 сая еврогийн санхүүжилт олгохоор тохиролцлоо.
Дээрх санхүүжилтийн хүрээнд 29 сая хүртэлх еврогийн зээлийг үндэсний хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хөрвүүлж, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангаар дамжуулан эрүүл мэндийн салбарт зарцуулах боломж бүрдлээ.

Техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны төслүүдийг I) биологийн олон янз байдал ба байгаль хамгаалал, II) тогтвортой эдийн засгийн хөгжил ба боловсрол, хөдөлмөр эрхлэлт, түүнчлэн III) уур амьсгал ба эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх юм. Хоёр талт хамтын ажиллагаа нь авлигатай тэмцэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг салбар хоорондын асуудлыг анхаарч, тогтвортой хөгжлийн төлөөх цогц арга хэмжээнд чиглэж байна.
Герман, Монгол хоёр улс ардчилсан зарчим, тогтвортой хөгжлийн тухай нэгдмэл үнэт зүйл, харилцан ойлголцолд суурилсан эртний найрамдалт харилцаагаар холбогдож ирсэн.
Монгол Улс 1990-ээд онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Герман улс Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас 500 гаруй сая еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгосон нь Монгол Улсын хөгжил дэвшил, тогтвортой өсөлтөд томоохон хувь нэмэр оруулсан юм хэмээн ЭЗХЯ-наас мэдээллээ.
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийнхээ хамт Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцов. Уулзалтад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Элчин сайдын яамдуудын төлөөлөл зэрэг хүмүүс оролцлоо. Ерөнхий сайд уулзалтын эхэнд Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө тууштай дэмжлэг үзүүлж ирсэн хөгжлийн түншүүдэд талархал илэрхийллээ. Тэрбээр 2024 оны төсвийг боловсруулж байгаа энэ үед хөгжлийн түншүүдийн санал бодлыг тусгах нь чухал гэдгийг тэмдэглээд 2023 оны төсөв тэр чигтээ эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бол 2024 оны төсөв хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилготой гэв. Мөн цаашид бүх зүйлийг төр хийдэг байдлыг өөрчилнө. Тухайлбал, соёлын төв, спорт цогцолборыг заавал төр барьдаг байж болохгүй. Хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. Төр дэд бүтцийг нь шийдэж, газар олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр хамтарна. Төр өөрөө хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байна, төр цаашид уул уурхайн олборлолт, төрийн эзэмшлийн банкууд, олон улсын онгоцны нислэг гэх мэтээ либералчлах, менежментийг нь дэлхийн ахисан түвшинд нийцүүлэн үндэсний болон олон улсын мэргэжлийн багаар удирдуулах ажлыг энэ жилд багтаан зохион байгуулахаар ажиллаж байна. Иргэд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоо, олон нийтийн хяналттай, үр ашигтай хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттай гэдгийг хэллээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар хөгжлийн түншүүдэд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, 2024 оны төсвийн төсөөллийг танилцуулав. 2023 оны эхний улирлын байдлаар төлбөрийн тэнцэл анх удаагаа ашигтай гарч, эдийн засгийн өсөлт 6,4 хувьд хүрсэн. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаагаа 5000 ам.долларт хүрсэн бол 2024 онд энэ 6000 ам.долларт хүргэх төсөөлөлтэй байна гэж танилцууллаа.
Уулзалтад оролцсон хөгжлийн түншүүд санал хүсэлтээ хэллээ.
Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Себистиан Сүрүн: Монгол Улс өрийн менежментдээ үр дүнтэй ажиллаж байгаад баяр хүргэе. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний боломжийг ашиглахад  хамтарч ажилламаар байна. Энэ салбарыг манай улсын хөрөнгө оруулагчид сонирхож байна. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайд Хэльмут Кулитц:Цар тахал, геополитикийн хүнд нөхцөлд сайн ажиллаж эдийн засгийн өсөлтийг бий болгосон Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Манай улсын зүгээс, сэргээгдэх эрчим хүч, байгальорчин ба экологийн нөлөөлөл, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллах саналтай байна. 2030 оноос нүүрсний хэрэглээ багасах хандлагатай байна. Тиймээс нар, салхины цахилгаан станц зэрэг төсөлд хамтарч ажиллах боломж бий. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска: Монгол улс тогтвортой хөгжлийн тайлангаа Нью-Йоркт танилцуулсанд баяртай байна. Манай байгууллагын зүгээс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, сайн засаглалыг төлөвшүүлэх, хот хөдөөгийн тэнцлийг хангахад олон улсын хөрөнгө оруулалтыг татахад дэмжиж ажиллана. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний нөөц их байна. Ногоон эрчим хүчийг дэмжихэд хамтарч ажиллана. НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Коусси-Комлан Эва:Түншлэлд 50, 50 хувиар санхүүжилтийг бүрдүүлнэ гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг дэмжиж байна. Манай байгууллагын зүгээс Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй хот болгоход хамтарч ажиллахад бэлэн байна. Монгол Улсад хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажилд ахиц дэвшил гарсанд баяртай байна. Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шэннон Коулин: Бидний төлөвлөгөө танай Засгийн газрын тэргүүлэх чиглэлтэй нийцэж байна. Энэ жил бүс нутгийн замуудыг барихад 180 сая ам.долларын зээл баталсан. Боомтын дэд бүтцийг сайжруулахад хамтарч ажиллана.
Төслүүдээ хугацаанд нь дуусгахад анхаарч байна. Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт чухал зэрэг санал хэллээ.

Уулзалтын төгсгөлд салбарын сайд нар хөгжлийн түншүүдийн тавьсан асуултад хариулж байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын энэ намрын чуулганаар хувийн эрх зүйн салбарын шинэчлэлийн хуулийн төслүүдийг өргөн барьж батлуулна. Дампуурлын хууль, Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн хууль, Шүүх байгуулах тухай хууль, Арилжааны тухай хууль, Компанийн хууль зэргийг өргөн барьж шинэчлэн батлуулна гэв. Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн төсөлд эдийн засгийг тэлэх бодлогыг баримталж буй. Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн сэргэлт, иргэдийн орлогыг хамгаалах,  хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр 2023 онд нийт 140 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаагаас Шинэ сэргэлтийн бодлоготой уялдан хэрэгжиж буй 96 төсөл хөтөлбөрт байна. Үүнд нийтдээ 1.6 их наяд төгрөгийн санхүүжилтийг энэ онд багтаан олгоно. Цаашид шинээр эхлэх гадаадын зээл, тусламжийн төслүүдийг Шинэ сэргэлтийн бодлого болон Хүнсний хангамж, аюулгүй байдлын хүрээнд хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллана гэж хэллээ.
#mongolia.gov.mn
Оросын хэд хэдэн хотод Вагнер группийн үүсгэн байгуулагч Пригожинийг эцсийн замд нь үдэх ёслол болжээ.
Украины дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн Вагнер хувийн зэвсэгт хүчний компанийн үүсгэн байгуулагч Евгений Пригожинийг эцсийн замд нь үдэх ёслол Ням гарагт Оросын хэд хэдэн хотод зохион байгуулагджээ.

Үнэн алдартны шашинд талийгаачийн сүнс нас барснаас нь хойш 40 хоногийн дараа там, диваажингийн аль нэг рүү явдаг гэж номлодог.

Наймдугаар сарын 23-ны өдөр Москвагаас Санкт-Петербургийн чиглэлд зорчиж яваад нисэх онгоцтойгоо осолдсон Пригожиний 40 хоног нь өчигдөр тохиосон юм.

Тэрбээр нас барахаасаа яг хоёр сарын өмнө Москвагийн эрх баригчдын эсрэг зэвсэгт бослого гаргаж байв.

Санкт-Петербург хотын оршуулгын газар дахь булшин дээр ньөчигдөр түүний ээж Виолетта, хүү Павел болон Вагнер группийн дайчид, дэмжигчид нар салах ёс гүйцэтгэжээ.

Нийслэл Москвагаас гадна Оросын өөр хэд хэдэн хотод ийм арга хэмжээ зохион байгуулагдсан байна.

Харин Оросын төв телевиз болон төрийн өндөр албан тушаалтнууд энэ талаар чимээгүй өнгөрсөн юм. “Түүнийг зарим үйлдлийнх нь төлөө шүүмжилж болно. Гэхдээ тэр дэлхийн өөр өөр тивд эх орныхоо эрх ашгийг хамгаалсан эх оронч байсан юм. Тэрбээр хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээдэг, хамгийн чухал нь дайчид болон ард түмэнтэйгээ ойр хүн байсан. Тиймээс тэр эх орондоо ч, гадаадад ч алдаршсан юм” гэж Вагнер группийн Телеграм хуудсанд бичжээ.

Зэвсэгт бослогын дараа Москвагийн эрх баригчид Вагнер группийг татан буулгаж, хөлсний цэргүүдийг нь батлан хамгаалах яаманд харьяалуулах болсон. Зарим хэсгийг нь хөрш Беларусийн нутагт шилжүүлсэн юм.

Гэхдээ Пригожиний байгуулсан хувийн армийн бүтэц, үйл ажиллагааны арга барилыг Украины дайнд ашиглах сонирхол нь хэвээр байгааг сүүлийн үеийн үйл явдлууд харуулж байгаа.

Тухайлбал өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус группийн командлагчдын нэг Андрей Трошевтой уулзаж, сайн дурын армийн бүтцийг “цэргийн тусгай ажиллагаанд” хэрхэн үр дүнтэй ашиглах боломжийн талаар ярилцсан тухай Кремлийн хэвлэлийн алба Баасан гарагт мэдээлсэн юм.



Эх сурвалж: Aljazeera
Монгол Улсын прокурорын байгууллага Германаас туршлага судална

Улсын ерөнхий прокурорын газрын хэлтсийн дарга нар ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхений ерөнхий прокурорын газарт зочилж, ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын прокурорын байгууллагын бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааны чиглэлтэй танилцаж, харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцлоо.
Мөнгө угаах гэмт хэргийг шалган шийдвэрлэх олон улсын чиг хандлага, ХБНГУ-ын Бавари мужийн хууль зүйн салбарын цахимжилтад баримталж байгаа бодлого, орчин үеийн дэвшилтэт технологийг прокурорын хяналтын ажилд нэвтрүүлж буй байдал, тэр дундаа цахим хавтаст хэрэг, дижитал нотлох баримтыг хэрхэн бүрдүүлэх талаар онцлон ярилцаж, тус улсын туршлагыг нарийвчлан судлахаар тохиролцов.

Мюнхений ерөнхий прокурорын орлогч, Бавари мужийн Хөрөнгө эргүүлэн авах төв зохицуулалтын 8 дугаар албаны дарга Баумлер Хоесл, Гадаад улс орнууд болон Герман дахь гадаадын байгууллагуудтай харилцах 7 дугаар албаны дарга, ахлах прокурор Йоахим Эттенхофер, Өмгөөлөгч, татварын зөвлөх, нотариатч, патентын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эсрэг мэргэжлийн шүүх ажиллагааны ахлах прокурор Др.Мартин Вахтер нар Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Батболд, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр, Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Н.Энхтуяа нарыг хүлээн авч уулзсан юм хэмээн УЕПГ-аас мэдээллээ.

эх сурвалж: ikon.mn
Монгол болон БНХАУ-ын бүх салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө чармайн ажиллана

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань 2023 оны аравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо.
Элчин сайд Шэнь Миньжюань харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог ажил хэрэг болгох, бүх салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжиллаа гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.
Эх сурвалж: ikon.mn